Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баригдаж буй хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Хэмжилзүй” ХХК нь Хатгал тосгоны Харганы хогийн цэг гэх 10 га газрыг хамарсан 40 мянга гаруй тн хуучин хог хаягдал хуримтлагдсан газрыг цэвэрлэж, дахивар хогийг ялгаж нийт хог тархсан талбайг 5га хүртэл түрж цэгцлэсэн. Түүнчлэн шинээр баригдаж буй Ландфилл байгууламж ашиглалтад ортол түр хугацаагаар хогоо буулгах байршил, тэмдэг тэмдэглэгээ хийн хог салхинд хийсэж, Хөвсгөл нуураас эх авч урсдаг Эгийн гол руу орохоос хамгаалж тор татсан. Цаашид 1984 оноос хойш хурамтлагдсан хуучин хогийн цэгийг нөхөн сэргээнэ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.