Бразил дэх Германы консулыг нөхрөө хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан байна.Энэ тухай France-Presse агентлаг Бразилийн цагдаагийн газраас иш татан мэдээлжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр Германы консул Уве Херберт Хан нь ижил хүйстэн бөгөөд 20 гаруй жил хамт амьдарсан Белгийн иргэн 52 настай Вальтеру Анри Максимильяныг ухаан алдлаа гэсэн дуудлага өгчээ.
Түргэнийхэн болон хууль сахиулах байгууллагынхан ирэхэд Вальтеру Анри Максимилья хэдийнээ амьсгал хураасан байжээ.
Унахдаа толгойгоо цохичон гэж дипломатч тайлбарласан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийг өшиглөж зодсон, мохоо зүйлээр цохисон болох нь тогтоогдсон байна. Үхлийн шалтгаан нь тархины гэмтэл гэжээ.
Консулын амьдардаг байрнаас маш олон эм тариа, мөн шалан дээрээс цусны толбо олдсон байна. Халдлага үйлдэх үед хохирогч мансуурсан байж болзошгүй тул эсэргүүцэж чадаагүй байх магадлалтай гэжээ.