Наймдугаар сарын 10-наас эхлэн Их Британи, Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортыг зогсоолоо. Энэ тухай BBC агенлаг мэдээлэв.
Эл арга хэмжээ нь Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ОХУ эсрэг авсан хориг арга хэмжээний нэг юм.
2021 онд Их Британид тус улсын нийт нүүрсний 48% хувийг импортолсон бөгөөд үүний 43% хувь нь Оросын нүүрс эзэлж байжээ. Харин ОХУ мөн онд эл түүхийн эдийн экспортын 21.8 хувийг ЕХ-ны орнуудад нийлүүлсэн байна.
Европын комиссын (ЕК) албан ёсны төлөөлөгч Эрик Мамер өмнө нь хэлэхдээ, Европын холбооны бүх улс орнууд ОХУ-аас нүүрс импортлоход тавьсан хоригийг дагаж мөрдөнө гэдэгт Брюссель найдаж байна гэжээ.
ОХУ-аас нүүрс нийлүүлэх хоригийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд наймдугаар 10-нд Оросын нүүрс худалдан авахыг зөвшөөрсөн шилжилтийн үе дуусаж байгаа юм.