Манай гарагт чих шуугих эмгэгтэй 740 сая гаруй хүн амьдардгийг Европын судлаачид тогтоожээ. “JAMA neurology” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл чих шуугих нь өндөр настан болон насанд хүрэгчдийн мэдрэлийн системийн үйл ажиллагааны эмгэг аж. Европын эрдэмтэд 1972-2021 онд олон оронд чих шуугих эмгэгийн тархалтыг судалсан, шинжлэх ухааны 113 нийтлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ энэ эмгэгээр шаналж буй хүмүүсийн тоо, хүйс, насыг тодорхой болгосон аж. Ийм эмгэгтэй хүмүүсийн 120 сая нь чих шуугихыг эрүүл мэндийн ноцтой асуудал гэж үздэг учраас дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг боловсруулахдаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй хэмээн судлаачид дүгнэсэн байна.
Өвчний архаг хэлбэр нийт өвчтөний 9.8 хувьд илэрсэн байна. Өвчтөнүүдийн дунд энэ эмгэг эрэгтэйчүүдэд (14.1) эмэгтэйчүүдээс (13.1 хувь) арай илүү илэрдэг аж. Тэрчлэн чихэнд “юм дуугарах” эмгэг 18-44 насныханд (13.7) бус, 65-аас дээш насны ахмадуудад (23.6 хувь) илүү тохиолддог болохыг баталжээ. Мэдрэлийн систем, сонсголын эрхтэн, гавлын ясны бүтэц дэх, наснаас хамааралтай өөрчлөлтүүд ийм эмгэг үүсэхэд голчлон нөлөөлдөг гэнэ.