Хятадад шинэ төрлийн илэрсэн бөгөөд одоогоор 35 хүн халдвар аваад байна. Энэ тухай Хятадын Шиньхуа агентлаг мэдээлэв.
Генипавирус гэдэг эл шинэ вирусийг эрдэмтэд өмнө нь мэддэг байсан ч хүнд бараг халдварладаггүй байжээ. Зүүн өмнөд Ази, Хятад, Балба, Энэтхэг зэрэг тодорхой газар нутагт амьдардаг зарим төрлийн өнөөх л сарьсан багаахайн төрлийн амьтдад л түгээмэл байдаг.
XX зууны эхээр хүнд халдварласан тохиолдол ганц нэг бүртгэгддэг байсан энэ вирус Хятадад ийнхүү гэнэт олноор илрэх болжээ.
Шинэ генипавирусийг Ланя гэж Хятадын эрдэмтэд нэрлэжээ. Бүх тохиолдлууд Шаньдун, Хэнань мужуудад илэрсэн байна.
Шинэ вирусийн халдварын шинж тэмдэг нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршилгүй болох, булчин сулрах, дотор муухайрах, бөөлжих зэрэг аж.
Ланя нь хүнээс хүнд дамждаг эсэхийг хараахан тогтоогоогүй байна.