Дэлхийн шатрын олимпиадад оролцож буй Монголын шигшээ багийнхан есдүгээр өргийн тоглолтод ялагдал хүлээжээ. Тодруулбал, Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг маань олимпиадын 6-д эрэмбэлэгдэж, Азербейджаны багт 1.5:2.5 харьцаагаар харамсалтай хожигдлоо. Есдүгээр өргийн дараа охидууд маань 13 оноотой 11-р байрт бичигдэж байна. Харин эрэгтэй баг 2021 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ. Есөн тойргийн дараа залуучууд маань 10 оноотой 62-р байрт бичигдэж байна.
Дэлхийн шатрын 44-р олимпиад өндөрлөхөд хоёр тойрог дутуу бөгөөд манай залуучууд 0 оноотой 62-р байрт бичигдэж байна.