Израиль өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Палестины алан хядах "Иламын Жахат" бүлэглэлийн эсрэг "Үүрийн гэгээ" нэртэй цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.
Израилийн арми Газын зурвас руу пуужингийн цохилт өгч, “Исламын Жахатын” дайчид Израилийн хотуудыг бууджээ.
Өнгрөсөн өдрүүдэд хоёр талаас хэдэн зуун пуужин харилцан харвсан байна. Газын зурвасаас тавьсан пуужин анх удаа Израилийн нийслэл Иерусалим хотод хүрчээ. Энэ үеэр Тель-Авивын олон улсын нисэх онгоцны буудалд буухаар бэлтгэж байсан онгоцуудыг агаарт байхыг шаарджээ. Одоогийн байдлаар Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд ихэнх цохилтыг няцаасан байна.
Изриалийн пуужингийн цохилтод дор хаяж 49 хүн нас барж 250 гаруй хүн шархадсан гэж Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Харин Израилийн тал хоёр хүн шархадсан байна
Египт улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хоёр тал эвлэрэхийг зөвшөөрч урьд шөнө 23:30 цагт гал зогссон гэж Каир мэдэгдэв.