Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Жирмийн бор-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 23:15 цагт цурманд оруулж, 23:50 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдэээллээ.