Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын үр дүн, нийслэлийн
аймгуудын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, цементийн үйлдвэрлэлийн байдал, цэцэрлэгийн барилгын норм, нормативыг шинээр боловсруулж буй талаар хэлэлцэв. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга,байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцож,магадлал хийсэн ажлыг Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал танилцууллаа. Уржигдрын байдлаар төсвийн ерөнхийлөн захирагчдаас 1153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон давхцал үүссэн зэрэг шалтгаантай31 төсөл, арга хэмжээг хасаж, 1122-ыг нь эцэслэн баталж, 534-ийнх нь зардлыг ирэх оны төсөвт тусгуулж, шийдвэрлүүлэх болсон. Харин магадлал тооцох хугацаанаас хоцорсон болон материалаа ирүүлээгүй 317 төсөл, арга хэмжээг магадлах хугацааг энэ сарын 1 хүртэл сунгасан ч 152 нь материалаа огт ирүүлээгүй болон түр журмын шаардлага хангаагүй байна. Тиймээс 122 төсөл, арга хэмжээнд нийт 32.2 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт гарсныг Э.Хангал дурдан, барилгын материалын үнэ дунджаар 12.8 хувиар өссөнийг нь тооцсон гэв. Мөн барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1 гэхэд аудит хийх, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, Замын-Үүдийн боомт дахь барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимж үүлэх үүргийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох албаныхан өгсөн байна.