Иракийн нийслэл Багдад эсэргүүцлийн жагсаал хэд дэх өдрөө үргэлжилж байна.
Исламын шийт урсгалын радикал имам Муктада ас-Садрын идэвхтнүүд тус улсын нэртэй улс төрч Мохаммед Шия аль-Суданиг ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйг ийнхүү эсргүүцэж байгаа аж.
Жагсагчид парламентын байр руу дайран ороход Багдадын хууль сахиулах байгууллагууд нулимс асгаруулагч хий ашиглан дайралтыг зогсоохыг оролдсон ч эсэргүүцэгчдийг зогсоож чадаагүй байна.
Жагсагчид дотогш ормогц хугацаагүй суулт зарлаж, тавьж буй шаардлагын хариуг өгөх хүртэл тарахгүй гэдгээ мэдэгдэв.
“The Guardian” сонин мэдээлснээр Мохаммед Шия аль-Суданиг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай парламентын чуулган болоогүй бөгөөд пардаментын дарга Мохаммед аль-Халбуси дараагийн мэдэгдэл хүртэл чуулганыг түр зогсоожээ. \
Иракын Эрүүл мэндийн яамны мэдэгдэж буйгаар үймээний үеэр улмаас 100 жагсагч, 25 хууль сахиулагч шархадсан байна.