Уэльсийн хунтайж Чарльз өөрийн буяны сандаа "Аль-Каид” террорист байгууллагын удирдагч Осама бин Ладены төрөл төрөгсдөөс нэг сая фунт стерлинг бавчээ. Энэ тухай "The Times" сонин мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр Их Британийн хаан ширээ задгамжлагч нь “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгчийн эцэг нэг ах нараас мөнгө авч байжээ.
Тэдний нэгтэй хунтайж Чарльз 2013 оны 10-р сард буюу Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчнийхэн устгаснаас хойш хоёр жилийн дараа Вестминстер дэх шилтгээндээ уулзсан байна.
Ханхүү өөрийн зөвлөхүүд болон сангийн ажилтнуудынхаа эсэргүүцлийг үл тоон хандивыг хүлээн авсан гэж тус сонинд бичжээ..