Та энгийн нэг хөдөлгөөн хийснээр цаг бусаар нас барах эрсдэлтэй үгүйгээ мэдэж болох талаар Австрийн эрдэмтэд ярьжээ.
Анагаахын шинжлэх ухааны BMJ сэтгүүлд бичснээр, сав бөглөөг онгойлгох, гар чанга атгахдаа хүч муу хүмүүсийн дундаж наслалт богино байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Туршилтад сайн дураар оролцогчдыг нэг гараар нь динамометр /хүч хэмжигч/ шахуулсан байна. Оролцогч бүрт хоёр оролдлого өгсөн бөгөөд хамгийн сайн үр дүнг харгалзан үзсэн.
Гар атгах хүч багатай хүмүүс цаг бусаар нас барах эрсдэл өндөр ямар нэгэн өвчтэй нь тогтоогджээ.
Ийм шинж тэмдэгтэй хүмүүсийг гарынхаа булчинг чангалах шаардлагагүй, харин эрүүл мэндээ анхаарч эмчийн үзлэгт орохыг эрдэмтэд анхааруулжээ.