Ирэх сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлнэ гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрсөн тохиолдолд хүүхдэд вакцин хийх юм. АНУ-аас 5-11 настай хүүхдүүдэд зориулж өгсөн 300,000 Pfizer вакцин ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалагдаж байгаа юм. Мөн 5-11 насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан аж.
Хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакцины талаарх дараах мэдээллийг хүргэж байна