УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу төрийн байгууллагууд орлогч дарга нараа чөлөөлөх, Улаанбаатар хотод том оврын автомашин унахгүй байхаас эхлээд олон хэмнэлт хийхээр болсон юм. Уг хуулийн хэрэгжилтэд аудит хийлгэх хүсэлтийг Үндэсний аудитын газарт хүргүүлэхээр болжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас энэ тухай чиглэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өгсөн байна.