Мягмар гарагт Брюссельд болсон ээлжит бус хуралдааны үеэр Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх саруудад тус холбоонд ОХУ-аас авах хийн хэрэглээгээ бууруулах улс төрийн тохиролцоонд хүрлээ гэж Чехийн ЕХ-ны Зөвлөлийн дарга Твиттер хуудсандаа мэдэгдэв.
"Сайд нар ирэх өвлийг угтан байгалийн хийн хэрэгцээг бууруулах улс төрийн тохиролцоонд хүрсэн" гэж бичжээ.
Европын Комиссоос /ЕК/ санал болгож буй уг төлөвлөгөөний дагуу улс орнууд энэ оны наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл хийн хэрэглээгээ сайн дураар 15 хувиар бууруулах ёстой юм
ОХУ хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож болзошгүй байгааг магадлалтай хувилбар гэж . ЕХ-ны эрх баригчид мөн үзэж, тус холбооны нэгдмэл байдлыг хадгалан энэ хувилбарт бэлтгэж эхлэхийг уриалсан байна. ЕК-ын санаачилгыг Испани, Португал, Грек, Унгар зэрэг хэд хэдэн улс дэмжээгүй байна.