Хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан.
Тус төмөр замын сэргээн босгох ажлыг шуурхай гүйцэтгэж долоодугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ.