Техасын их сургуулийн инженерүүд шөнө гүн нойронд автахад тусалдаг "ухаалаг" гудас бүтээжээ.
Цуврал туршилтууд нь цахилгаан хэрэгслээр тоонологдсон "ухаалаг" гудсан дээр унтсан хүмүүс зүгээр гудсан дээр унтсан хүмүүсээс 58%-иар илүү хурдан унтдаг болохыг харуулсан байна.
Хүний сонор сэрэмж, нойрмог байдлын түвшин нь циркадийн хэмнэлийн өөрөөр хэлбэл биологийн цагын "түрлэг ба бууралт" -аар тодорхойлогддог. Энэ үйл явцад биеийн янз бүрийн хэсэгт температурын өөрчлөлт гардаг. Энэхүү үзэгдлийн онцлогийг судалснаар Америкийн инженерүүд унтаж буй хүний төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хэмийг "тохируулдаг" электрон эд ангиуды багц бүхий "ухаалаг" хэвтэрийг бүтээжээ.
Уг туршилтын утга чанарыг нойрны онцлогын судалгаанд зориулсан "Journal of Sleep Research" сэтгүүлд тодорхойлсон байна.
Эрдэмтдийн бүтээсэн гудас болон дэр нь хэд хэдэн халаах, хөргөх хэсгээс бүрддэг. Энэ систем нь холбогдсон бүсүүдэд нэгэн зэрэг нөлөөлдөг. Гудсан дээр хэвтэж буй хүний хүзүү, гар, хөлийг бага зэрэг халааж, цусны урсгалыг нэмэгдүүлж дулааныг гадагшлуулдаг бол их биеийн хэсгийг сэрүүцүүлэн тайвшруулах нөлөө үзүүлдэг. Э
рдэмтэдийн тэмдэглэснээр "ухаалаг"гудас нь ердийн цагтаа унтдаг эсвэл хуваариа зориуд өөрчлөх гэснээс үл хамааран эзнээ адилхан үр дүнтэй тайвшруулдан нойрсуулдаг аж.