Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан иргэн-даатгуулагчдад рашаан, сувилалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд нийт 46 байгууллага үзүүлдэг байна. Гэрээ хийсэн байгууллагаар үйлчилүүлсэн даатгуулагч тодорхой хэмжээний хөнгөлөлт авна. Тодруулбал, иргэн даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан байгууллагаас тусламж, үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах юм.
Даатгуулагч танд ЭМД-аараа үйлчлүүлэх боломжтой рашаан, сувилалуудыг танилцуулж байна.