Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хүнсний ногоочдоо дэмжиж, 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоо тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэдээ мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.
2022 оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.
Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь
Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй
Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (Plant.gov.mn) тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой юм.
Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.
Мөн дээрх системүүдтэй яаж холбогдох, урамшууллаа хэрхэн авах талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд 21 аймаг, сумд, нийслэлийн 9 дүүргийн хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтан, ногоочдыг чадавхжуулах, сургалтыг орон нутагт нь зохион байгуулж ажиллаж байна.