Хятад улс хүн ам зүйн асуудлаас болж 2025 он гэхэд хүн амын тоо нь эрс буурна. Энэ тухай Global Times мэдээлэв.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын Хүн ам, гэр бүлийн асуудал эрхэлсэн газрын дарга Ян Вэнжуан хэлэхдээ, ойрын таван жилд хүн амын тоо буурна гэж эрх баригчид үзэж байна.
2021 онд Хятадын зарим мужид шинээр төрсөн хүүхдийн тоо сүүлийн хэдэн арван жилийн хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ. Тухайлбал, тус улсын төвийн Хунань мужид сүүлийн 60 жилд анх удаа 500 мянга хүрэхгүй хүүхэд, Хэнань мужид 1978 оноос хойш анх удаа 800 мянга хүрэхгүй хүүхэд, зүүн зүгийн Зянси мужид 1950-иад оноос хойш анх удаа нярайн тоо 400 мянгаас доош буурсан байна.
“Хятад ба даяаршил” төвийн хүн ам зүйн мэргэжилтэн Хуан Вэньжэнь "Энэ бол урт хугацаанд төрөлт багатай байсны үр дүн" гэжээ. Энэ чиг хандлага "зуу гаруй жилийн турш" ноёрхох болно гэж мэргэжилтэн тэмдэглэв.
Хүн ам зүйн хямрал улс орны эдийн засагт заналхийлж байна. 16-59 насны хөдөлмөрийн насны хүн ам 2020 онд 890 мянган хүнээр буурчээ.
Төрөлтийн түвшин буурсаар байвал Хятадын хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсч, улмаар тус улс АНУ болон барууны бусад орнуудаас эдийн засгийн давуу байдлаа алдах болно.