Японы Цагаачлалын албаны мэдээлснээр өнгөрсөн сарын 10-нд хилээ нээснээс хойш нэг сарын хугацаанд гадаадын ердөө 1500 орчим жуулчин тус улсад нэвтэрчээ. Коронавирусийн цар тахлын улмаас бараг хоёр жил гаруй хугацаанд гадаадын жуулчдад хаалттай байсан уг улс өнгөрсөн сард 98 улс орон, нутаг дэвсгэрийн жуулчдыг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн юм. Энэ хугацаанд 484 мянган хүн хилээр нэвтэрсний 60 хувь нь Японы иргэн байжээ. Тус улсад очсон гадаадын иргэдийн олонх нь албан томилолттой хүн, эсвэл оюутан залуус байжээ. Жуулчдын тоо ийм бага байсан нь Японд зорчихын тулд заавал баг болсон тохиолдолд виз олгож, PCR шинжилгээний сөрөг хариу шаарддагтай холбон тайлбарлажээ.