Японд сармагчингийн цэцэг өвчний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Токио хотын захирагчийг иш татан “Reuters” агентлаг мэдээллээ.
Халдвар Европоор аялж яваад ирсэн 30 настай эрэгтэйгээс илэрчээ. Тэрээр одоогоор эмнэлэгт тусгаарлагдсан гэж Токиогийн захирагч Юрико Коикэ сэтгүүлчдэд мэдэгдэв.
7-р сарын 23-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчингийн цэцэг өвчний тархалтыг дэлхийн хэмжээнд онц ноцтой байдал гэж зарласан.
Долдугаар сарын 25-ны байдлаар 75 гаруй оронд сармагчингийн цэцэг өвчний халдварын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Африкт таван хүн нас баржээ.