Google компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян арван хүний нэг Сергей Брин гурван жил ханилсан Николь Шанаханаас салах өргөдлөө өгчээ. "Wall Street Journal"-ын эх сурвалжаас иш татан мэдээлснээр Шанахан тэрбумтан Илон Масктай богино хугацаанд дотно харилцаатай байсан нь салах шалтгаан болсон байж магадгүй ажээ.
Шанахан, Маск хоё өнгөрсөн намар дотно харилцаатай болсон бөгөөд сэтгүүлд бичсэнээр эл харилцаа "тэрбумтнуудын удаан хугацааны нөхөрлөл цэг тавьжээ".
Эх сурвалжийн хэлснээр оны эхэнд болсон нэгэн арга хэмжээний үеэр Маск өөрийн найз Бринээс уучлал гуйсан аж. Харин Брин уучлал гуйлтыг хүлээж авсанч одоо андуудын харилцаа урьдных шигээ биш болсон гэнэ. Брин нь Маскийн үүсгэн байгуулсан компаниуд дахь хөрөнгө оруулалтаа буцааж татсаныг тус хэвлэл тодруулсан байна.
Брин энэ оны нэгдүгээр сард Шанаханаас салах өргөдлөө өгсөн бөгөөд шалтгаанаа "эвлэршгүй санал зөрөлдөөний" улмаас хэмээн заасныг тус WSJ онцолжээ.
Тэдний хэн нь ч үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийгээгүй байна.