Ган гачиг, хэт халууны улмаас Францын эрх баригчид усны хэрэглээнд хязгаарлалт хийх шаардлагатай болжээ. Энэ тухай BFMTV телевиз мэдээлэв.
Төрийн 96 байгууллагын 88-д нь уг хязгаарлалтыг хийжээ. Энэ зун Францын нийт нутгаар хэт халж, хэдэн долоо хоног бороо орохгүй агаарын 40 доош буугаагүй байна. Үүний улмаас нийтийн аж ахуйн нэгжүүд усны сангаа хангалттай хэмжээгээр нөхөж амжаагүй байгааг BFMTV тэмдэглэв.
Цаг уурчдын мэдээлснээр ойрын долоо хоногт тус улсад бороо орохгүй юм байна.
Үүнтэй холбогдуулан францчуудад өдрийн цагаар цэцэрлэг, зүлэгжүүлэлт услахыг хориглож, усан сан ашиглахыг хязгаарлахыг зөвлөж, усаа хэмнэхийг уриалав.
Энэ зун Францад төдийгүй Европ даяар агаарын хэм олон жилийн дундажын дээд үзүүлэлтийг эвдэж байна. Грек, Франц, Испани, Итали зэрэг хэд хэдэн оронд хэт халууны улмаас хүчтэй түймрүүд дэгдээд байна.