Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчингийн цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын эрүүл мэндийн салбарт онц байдлаар зарлалаа. Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс мэдэгдснийг ВВС уламжлав.
"Бүх шалтгааныг үндэслэн би сармагчингийн цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын эрүүл мэндийн онцгой байдал гэж зарлахаар шийдсэн" гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ Европын орнуудаас бусад улс оронд энэ вирусээр халдварлах эрсдэл дунд зэрэг байгааг Гебрейюс тэмдэглэ
ДЭМБ-ын мэдээлснээр одоо дэлхийн 75 оронд сармагчингийн цэцэг өвчний халдварын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын улмаас таван хүн нас баржээ.
Европын орнууд иргэддээ эл өвчний эсрэг вакцин хийлгээд эхэлсэн байна.