Өнөөдрийн байдлаар бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн өвчлөл дундаа 5-11 настнууд 40 хувийг эзэлж байгаа. Дэлхийн 150 гаруй орон хүүхдүүдээ вакцинжуулж хамгаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны долоодугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, наймдугаар сарын 1-нээс 5-11 настнуудыг вакцинд хамруулах гэж байна.
5-11 настай хүүхдүүд вакцины хоёр тунд хамруулахаас гадна эхний хоёр тунгаа авсан бол бүүстер тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг таван сарын дараа хийлгэх боломжтой гэх зөвлөмжийг гаргажээ.