Энэтхэгийн эрх баригч Үндэсний ардчилсан эвслээс нэр дэвшигч Драупади Мурму тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ тухай тус улсын санал тоолох комиссын мэдээнд дурдсан байна.
Мурму санал хураалтын 64 хувийн саналыг авлаа гэж тус комисс мэдэгджээ. Түүний өрсөлдөгч Яшвант Синха сонгогчдын 36 хувийн саналыг авсан байна.
Ийнхүү Драупади Мурму нэтхэгийн хоёр дахь эмэгтэй бөгөөд хамгийн залуу ерөнхийлөгч болов.
Тэрээр 1958 оны 6-р сарын 20-нд Одиша мужийн Маюрбханж дүүргийн Байдапоси тосгонд төржээ. Тэрбээр мужийнхаа нийслэл Бхубанесвар дахь Рама Деви эмэгтэйчүүдийн их сургуулийг төгсөж ажлынхаа гарааг багшаар эхэлжээ. Улмаар улс төрд орсж, 1997 онд Райрангпур хотын засгийн газрын (панчаят) гишүүн болсон байна. Энэ хугацаанд тэрээр Бхаратия Жаната намын(Энэтхэгийн Ардын нам) гишүүн болжээ. 2000 оны 3-р сарын 6-аас 2002 оны 8-р сарын 6 хүртэл Драупади Мурму Одиша мужийн засгийн газарт Худалдаа, тээврийн яамны сайдаар, 2002 оны 8-р сараас 2004 оны 5-р сарын 16 хүртэл Загас аж ахуй, мал аж ахуйн хөгжлийн сайдаар тус тус ажилласан байна. 2015 онд тэрбээр Жарханд мужийн захирагчаар сонгогдож, мужийн анхны эмэгтэй захирагч болсон бөгөөд энэ албан тушаалд бүтэн таван жилийн хугацаанд ажиллажээ.
2022 онд Драупади Мурмуг эрх баригч Бхаратия Жаната намаас Энэтхэгийн ерөнхийлөгчийн ажсонгуульд нэр дэвшүүлжээ.
Энэтхэг улс төрийн тэргүүнийг парламентын хоёр танхимын гишүүд, бүх мужийн хууль тогтоох хурлын гишүүдээс бүрдсэн Сонгуулийн коллегийн гишүүд таван жилийн хугацаатай сонгодог аж . Сонгуулийг нууц санал хураалтаар пропорциональ тогтолцооны дагуу явуулдаг.