Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбарын өгсөн тусламж үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд нийт 1 674 эх амаржиж, 1 684 хүүхэд эсэн мэнд төрсөн. Энэ сарын 8-17-ны хугацаанд 11 651 хүнд үзлэг хийгдсэн. Хөдөө орон нутгаас 2 489 хүн ирж үйлчлүүлсэн. Энэ хугацаанд 587 хүн яаралтай журмаар мэс засалд орсон. Түргэн тусламжийн үйлчилгээг 22 357 дуудлага хүлээж авсны 551 нь төрхийнх байсан. Мөн баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдлээ. Таван хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 21 нь гэмтэлгүй байсан байна. Улс орон даяар явуулж буй эрт илрүүлгийн шинжилгээнд 241 мянган хүн хамрагдаад байна" гэв
Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирус халдварын шинэ давалгааны талаар мэдээлэл өглөө. Шинэ давалгааны үед амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй. Энэ удаад шинэ давлагаа төрлийн вирус хүүхдүүдэд илүү хүнд тусахаар байна. Намраас нөхцөл байдал илүү хүндэрнэ. Тиймээс коронавирусийн эсрэг вакцины II тун хийлгэсэн бол III тунгаа, үүнийгээ хийлгэсэн бол IV тунгаа хийхийг зөвлөлөө. Олон улсад ч ковидын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс 5-11 хүүхдүүдэд вакцин хийж эхэлнэ.
Засгийн газраас АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьсан. Уг хүсэлтийн дагуу АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсон. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески энэ оны тавдугаар сарын 19-нд энэ талаар мэдэгдэж байсан. Эхний ээлжид 300 хүн тун вакцинийг нийлүүлээд байгаа билээ.