Хятадын хоёр мужид банкинд хадгалуулсан мөнгөө буцааж авч чадахгүй байгаа иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлж, хэдэн долоо хоног үргэлжилж байна.
Санхүү, зээлийн байгууллагууд “тогтолцооны шинэчлэл” нь хадгаламжаа эргүүлэн татахад саад болж буйг иргэдэд мэдэгдэж, эрх баригчид жагсагчдын эсрэг хүчний байгууллагыг ашиглажээ. Мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүс байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
“The South China Morning Post” сонинд бичсэнээр Хэнань, Аньхуй мужид үйл ажиллагаа явуулдаг Хөдөө аж ахуйн таван банк дөрөвдүгээр сарын 18-нд иргэдийн хадгаламжийн мөнгийг царцаажээ. Иргэд банкуудын өмнө урт дараалал үүсгэж, Жэнжоу хотод Төв банкны салбарыг бүслэн, олон хүн туг лоозон барин ирсэн гэж “Rueters” агентлаг мэдээллээ.
Хөрөнгө оруулагчид "тэвчээртэй хүлээхээс" татгалзсан тул эл жагсаал цуглааныг зөвшөөрөлгүй хэмээн тараав. Жагсаал цуглааны улмаас гудамжинд танкууд гарч ирснийг харуулсан дүрс бичлэгүүд интернетээр тархаж байна гэж NDTV бичжээ.