Өчигдөр /2022.07.20/ Украины тэргүүн хатагтай Елена Зелинськая АНУ-ын Конгресст үг хэлжээ.
Сэтгэл хөдлөм илтгэлийнхээ үеэр тэрбээр Киевт агаарын довтолгооноос хамгаалах систем олгохыг хүссэн байна. "Би хэзээ ч гуйхгүй зүйлээ та бүхнээс гуйж байна. Өөрийн гэрээ хамгаалахын тулд, тэр гэртээ амьд сэрэх эрхийн төлөө ашиглах зэвсэгийг та бүхнээс гуйж байна. Би агаарын довтолгооноос хамгаалах системыг гүйж байна" гэж Зеленская хэлжээ.
Конгрессын зуны завсарлага болох гэж байгаа тул энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг Украины тэргүүн хатагтай гуйжээ .
Мөн тэрээр Конгресст үг хэлэхээр уригдан гадаадын тэргүүн хатагтай гэдгээ онцолжээ. Өмнө нь түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эхнэр Жиллийн хамт Цагаан ордонд хүлээн авчээ.
Е.Зеленская мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан байна.