"ТЭДИ" төвийн 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:53 цагт ирсэн гэж Нийслэлийн онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х3 метрийн хэмжээтэй гар утасны сэлбэг засварын үйлчилгээ явуулдаг өрөөнд лангуу, эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Юунаас болж гал гарсныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.