Шри Ланкийн Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викрмесингхэ парламентын санал хураалтаар тус улсын шинэ төрийн тэргүүнээр сонгогдсон тухай Шри Ланкийн парламентын ерөнхий нарийн бичгийн дарга Даммика Дасанаяке, лхагва гарагт мэдэгдлээ.
Үүнээс өмнө буюу долдугаар сарын 9-нд Шри Ланкад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж тус улсын Ерөнхийлөгч Готабая Раджапаксаг огцрохыг шаардсан. Олон тооны жагсагчид хамгаалалтын хаалтууд болон хашааг давж, төрийн тэргүүний өргөөг газрын нутаг эзлэн авсан юм.
Долдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч эхнэр, бие хамгаалагчдын хамт цэргийн онгоцоор эх орноосоо зугтан гарсан нь мэдэгдсэн бөгөөд маргааш нь тэрээр огцорч буйгаа Шри-Ланкийн Парламентын даргад цахим шуудангаар мэдэгджээ.
Шри Ланка улс сүүлийн 70 жилд тохиолдож байгаагүй эдийн засгийн хямралтай тулгарч, гадаад өр төлбөрөө төлөх чадваргүй болсноо өнгөрсөн зургадугаар сард зарласан юм.