Сүүлийн 24 цагийн дотор илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ.Тодруулбал, Нийслэлд 193, орон нутагт 130 нь бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна.