ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин дахь Оросын цэргүүдийн тусгай ажиллагааны газарзү, нутаг дэвсгэрийн даалгавар өөрчлөгдсөн гэж мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлсэнтэй холбоотой гэж ТАСС уламжлав.
"Цэргийн тусгай ажиллагаа нь газарзүйн координатын тухайд Ерөнхийлөгчийн (В.Путин ред.) хэлсэнчлэн манай аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулахгүй, Украины нутаг дэвсгэрээс цэргийн заналхийлэл ирэхгүй гэсэн утгаараа нацист үзэл суртлаас чөлөөлөх,, цэрэггүйжүүлэх зорилго хэвээр байна" Лавров хэлжээ.
Тэрбээр цааш нь “Истанбулд хэлэлцээний оролцогчдын уулзалт болоход нэг газарзүйн асуудал байсан бөгөөд бид Украины саналыг хүлээн авахад бэлэн байсан тэр газар зүй нь 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр тогтсон газарзүйн үндсэн дээр тулгарласан. Харин одоо газарзүйн зорилго өөрчлөгчдсөн. Одоо энэ газарзүй Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганскийн Бүгд Найрамдах Улсаар хязгаарлагдахгүй бөгөөд Херсон, Запорож мужууд болон бусад нутаг дэвсгэрийг хамрах болно. Энэ үйл явц дэс дараалалтай мөн маш тууштай явагдаж байгаа” гэж Лавров хэлэв.
Түүний хэлснээр, барууны орнууд алсын тусгалын зэвсгийг Украинд шилжүүлэхийн хэрээр тусгай ажиллагааны газарзүйн зорилтууд одоогийн шугамаас улам бүр урагшлах болно.
“Зеленскийн эсвэл түүнийг орлох хэн нэгнийн хяналтад байгаа Украины хэсэг манай нутаг дэвсгэр болон тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт шууд аюул учруулах зэвсэгтэй байхыг бид зөвшөөрч болохгүй "гэж Лавров онцлон тэмдэглэв.
ОХУ-ын Укран дахь цэргийн тусгай ажиллагаа 2-р сарын 24-нд эхэлсэн бөгөөд Киев рүү давших оролдлого хийсэн. Гуравдугаар сарын сүүлчээр Истанбул хотноо болсон Орос, Украины төлөөлөгчдийн уулзалтын дараа Оросын арми ухарч, Украины Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрт хүчээ төвлөрүүлнэ гэдгээ мэдэгсэн юм.
Украины зүүн нутагт сүүлийн саруудад Оросын цэргүүд аажим урагшилсаар байна. Украины арми Северодонецк, Лисичанскаас ухарсан ч Северск, Бахмут, Славянск руу дайрах оролдлогыг зогсоож байна.
Довтолгооны эхэн үед ч Оросын цэргүүд Херсон, Запорожье мужуудыг хэсэгчлэн эзэлж, тэнд өөрсдийн засаг захиргааг томилж чадсан. Оросын эрх баригчид эдгээр нутаг дэсгэрийг ОХУ-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Санал асуулга ирэх 9-р сарын 11-нд буюу ОХУ-д санал хураах нэгдсэн өдөр болно гэж “Дайны судлалын хүрээлэнгийн” шинжээчид үзжээ.