Британи ирэх хоёр жилд нисгэгчгүй нисдэг тэрэгний дэлхийд хамгийн том, бүрэн автоматжуулсан, агаарын хурдны замтай болохоор төлөвлөж байна.
Улсаас 273 сая фунт стерлингийн (330 сая ам.доллар) хөрөнгө оруулах “Skyway” төслийн хүрээнд Британийн хотуудыг 260 км урт агаарын зурвасаар холбох гэнэ. Уг төслийн хүрээнд Силли арлууд (энэ нь тус улсын баруун өмнөд хэсэгт орших Корнуолл гүнлэгээс баруун урагш 45 км-ийн зайд орших жижиг арал) руу шуудан, Шотланд даяар, тэр дундаа алслагдсан, хүрэхэд хүнд, хэцүү газар нутаг дахь хорт хавдартай өвчтөнүүдэд туслах, эмчилгээ хийлгэхэд шаардлагатай эм, тариаг тогтмол хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.