Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани энэ оны хоёрдугаар хагаст бараг 1 сая хэрэглэгчээ алдсан талаар мягмар гарагт компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ.
Оросын зах зээлээс гарсны улмаас энэ оны 4-р сард 200,000 захиалагчаа алдсан тус компани хоёрдугаар улирлын эцэс гэхэд 2 сая төлбөртэй захиалагчаа алдана гэж таамаглаж байжээ. Харин 2022 оны гуравдугаар улирлын эцэс гэхэд төлбөртэй үйлчлүүлэгчдийн тоо 1 сая орчим нэмэгдэн гэж тус компани тооцоолж байна. Тайлангийн хугацаанд компанийн орлого 7.97 тэрбум ам.доллар давж, 1.44 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ оны эхний улиралд “Netflix” 7.86 тэрбум ам.долларын орлого олж, 1.59 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна
Netflix нь мальтимедиа платформ дээр гарсан гол төлөв цувралуудыг төлбөртэй захиалгаар үзэхийг санал болгодог компани юм. Тус компани 1997 онд байгуулагдсан бөгөөд 2013 оноос хойш нэртэй найруулагчдын оролцоотойгоор өөрийн гэсэн олон ангит кино, телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байна. Энэхүү үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг.