Өнөөгийн хүнсний хямралыг арилгаж чадахгүй бол ирээдүйд дэлхийн хамтын нийгэмлэг улс төрийн тогтворгүй байдал, олныг хамарсан өлсгөлөн, хяналтгүй шилжилт хөдөлгөөнтэй тулгарч магадгүй юм. Энэ тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли мэдэгдсэнийг РИА Новости иш татан мэдээлэв.
Түүний хэлснээр, хэрэв улс орнууд өсөж буй хүнсний хямралыг үл тоомсорловол дэлхийн хамтын нийгэмлэг гунигтай үр дагаврыг даван туулах хэрэг гарна.
"Бид яг одоо урьд өмнө хэзээ ч байгаагүй хямралтай тулгарч байна. Хэрэв бид үүнийг стратегийн бодлоготой, үр дүнтэй шийдвэрлэхгүй бол асар их өлсгөлөн, олон арван улс орны тогтворгүй байдал, нийтийг хаматрсан шилжилт хөдөлгөөнтэй нүүр тулах болно" гэж Бисли хэлэв.
Үүнээс гадна тэрээр зах зээл дэх хүнсний хомсдолын хувьд 2023 он 2022 оноос "илүү хямралтай" байж болзошгүйг анхааруулжээ. Мөн ойрын хэдэн сарын хугацаанд дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийг үгүйсгэсэнгүй. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхий нийт хүнсний хомсдолд орно.
Түүнчлэн Орос, Беларусь улсаас дэлхийн зах зээлд бордоо нийлүүлэхийг хязгаарласантай холбоотой хүнсний хямрал эрчимжиж байгааг Бисли тэмдэглэв.