Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 3721 автомашин хилээр нэвтэрчээ. Тодруулбал, нүүрс тээврийн 2181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нийт 3721 автомашин хил нэвтэрсэн байна.
Дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ. Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан юм.