Сүүлийн 24 цагийн дотор илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.Тодруулбал, Нийслэлд 243, орон нутагт 38 нь бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,058 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд долоо, Дорноговьд нэг, Орхонд нэг, Өмнөговьд 25, Ховдод гурав бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 105 хүн эдгэрсэн бол одоогоор 1,792 хүн хяналтад байна.
Мөн коронавирус халдвар өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан олон цугласан газар амны хаалтаа зүүж байхыг албаныхан анхааруулав.