Жүжигчин, дуучин Женнифер Лопез болон Холливудын од Бен Аффлек нар Невада мужид нууцаар хуримлажээ. Энэ тухай TMZ редакцын мэдэлд ирсэн баримт бичгүүдэд үндэслэн мэдээлэв.
Эдгээр баримт бичгийн дагуу хосууд гэрлэлтийн гэрчилгээгээ 7-р сарын 16-ны бямба гарагт Кларк тойргийн шүүхээс хүлээн авсан байна.
Мөн Лопез, Аффлек нарын ойрын эх сурвалж хурим болсон тухай нотолсон байна.
Энэ оны эхээр Женнифер Лопез 14 настай охин Эммагийн хамт тавилга худалдаг авч авахдаа хуруундаа хуримын бөгжтэй байсан нь папарацын дуранд өртсөн гэж TMZ бичжээ.
Аффлек, Лопез нар анх удаа 2002 онд сүй тавьснаа мэдэгдсэн ч хоёр жилийн дараа салсан. Харин 2021 онд дахин болзож эхэлсэн юм.