Германы армийн албан хаагч тус улсын нөлөө бүхий улстөрчдийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаж, 5.5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Энэ тухай “Der Spiegel” сэтгүүл мэдээлэв.
Франко А. хэмээх офицерын аллагын гол бай нь Германы Хууль зүйн яамны тэргүүн асан Хайко Маас, Бундестагийн дэд ерөнхийлөгч асан Клаудиа Рот, түүнчлэн Германы сэтгүүлч, зохиолч, иргэний эрхийн идэвхтэй хамгаалагч Анетт Кахане нар байсан гэнэ.
Тэд бүгд Ойрхи Дорнодын орнуудаас дүрвэгсдийг хүлээн авахад тус дөхөм үзүүлж, “Герман үндэстнийг задруулснаараа” гэмт этгээдийн дургүйг хүргэжээ.
Ингэхдээ яллагдагч Германы эрх баригчдаас орогнол хүссэн Сирийн цагаачийн дүрд хувилан халдлагаа хийхээр төлөвлөж байжээ.
Түүний төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн нь тогтоогдсон ч өөрөө ямар нэгэн террорист ажиллагаа төлөвлөөгүй гэдгээ мэдэгдээд гэм буруугаа хүлээгээгүй байна.