АНУ-ын анхны трансжендер адмирал Рэйчел Левинийн зураг цахим сүлжээнд тавигджээ.
Левин АНУ-ын Цөмийн энергийн дэд сайдын туслах мөн өөртэй нь адил трансжендер болох Сэм Бринтонтой АНУ дахь Францын Элчин сайдын яаманд Бастилийг эзэлсэн түүхт өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр энэхүү зургаа авахуулжээ.
Рэйчел Левин 2021 онд АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны ажилтны корпусын адмирал цол хүртсэн эмэгтэй бөгөөд уг албан тушаалыг хашиж буй анхны трансжендер хүн болсон аж.