Хэвийн бус халуунаас үүдсэн ойн түймрийн давалгаа Европыг бүрхэв. Португал, Испани, Грек, Францын баруун өмнөд хэсэгт олон мянган аврагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, агаарын хэм хэт халснаас хэдэн зуун хүн нас баржээ.
Долдугаар сарын 10-наас хойш Испанид хэт халууны улмаас доод тал нь 360 хүн нас барж, Францын өмнөд нутагт хээрийн түймэр газар авч олон мянган хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрч байна.
Францын Ерөнхий Ерөнхий сайд Элизабет Борн өмнөд хэсэгт буюу Ла Тесте де Буш мужид гарсан түймрийн шалтгааныг асуудалтай байсан цахилгаан тоног төхөөрөмжтэй холбон тайлбарлав. Тэрээр "Ой хээрийн түймрийн 80% нь хүний хариуцлагагүй үүдэлтэй гэж үзэж байна" хэмээн тэрбээр Францын BFMTV News сувагт ярьжээ.
Францын гал сөнөөгчдийн холбооны тэргүүн хэлэхдээ, тэд олон зуун мянган сайн дурынхныг энэхүү гамшгийг давахад туслахыг уриалж байна.“Нөхцөл байдал маш хүнд байна. Бидний сэтгэл санаа өөдрөг хэвээр байгаа ч тун хурдан ядарч байна. Тийм учраас бид 250,000 сайн дурын гал сөнөөгчийг дуудаж байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.
Испанид одоогоор дор хаяж 20 ойн түймэр асч байгаа гэсэн мэдээ байна. 7-р сарын 17-нд Мадрид хотод агаарын хэм +39 хэм хүрсэн бол тус улсын зүүн хэсэгт орших Дон Бенитод +43,3 хэм хүрчээ..