7 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуусахад 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
-
Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 21. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3165.00, зарах нь 3175.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 51.00, зарах нь 52.00, харин юань авах нь 470.00, зарах нь 475.00 вон авах нь 2.38, зарах нь 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, Дотоодын цэргийн 101 жилийн ойн баярын ёслолын жагсаал, үзэсгэлэн, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1981 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Nenк мэндэлжээ.
- Америкийн нисгэгч Joseph A. Walker буюу Joe Walker Хойд Америкийн Х-15 сансрын хөлгийг хөлөглөн, дэлхийн хамгийн хурдан сансарт ниссэн анхны нисгэгч болон түүхэнд үлджээ.
- 1976 онд Балба улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох "Sagarmatha" үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.
- 1900 онд Парисын метроны эхний зам нээгдэж байжээ.