Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас эмгэнэлийн дэвтэр нээсэн байна. Улмаар энэ өдрүүдэд буюу долдугаар сарын 13-ны лхагва, 14-ны пүрэв гаргийн 10.00-12.00, 14.00-17.00 цагт эмгэнэнэл илэрхийлэх иргэдийг хүлээн авч буй гэнэ.
Мөн долдугаар сарын 14-ны өдрийг дуустал public.diplomacy-section@ul.mofa.go.jp цахим хаягаар иргэдийн эмгэнэлийг хүлээн авах юм байна.