Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийнхэндд товч мэдээлэл өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй хэмээн мэдэгдэв. Азийн орнуудаас Австрали, Энэтхэг зэрэг орнуудын удирдагчид Абэгийн төлөө залбирч байгаагаа мэдэгдсээр байна гэж Японы The Mainichi мэдээлэв.
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр 11.30 цагийн үед баруун нутгийн Нара мужид сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны шарх авсан юм.
Түүнчлэн Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд заналхийлсэнтэй холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна.