Photographer: Takashi Yamazaki/The Yomiuri Shimbun
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр 11.30 цагийн үед баруун нутгийн Нара мужид сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ бууны шарх авчээ. Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр, түүний амин үзүүлэлтүүд хэвийн бус байжээ. Цагдаа нар хэргийн газраас нэгэн эрэгтэйг баривчилсан талаараа мэдээлсэн байна.
Ерөнхий сайд асанд ойр Либерал Ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлснээр, Абэ Шинзо цээжин тус газраа шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн аж. Хэрэг болсон газарт байсан “NHK” телевизийн сурвалжлагч хоёр удаа буун дуу сонссон талаараа мэдээлсэн байна. Цагдаа нар 40 гаруй насны эрэгтэйг баривчилж, түүний барьж байсан бололтой бууг хураан авчээ.
Абэ Шинзо нь Японы улс төрч, 90, 96 дахь ерөнхий сайд. Либерал Ардчилсан Намд харьяалагдах, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн (7 удаа сонгогдсон), Либерал Ардчилсан Намын 21, 25 дахь дарга.