ШӨХТГ-ын ээлжит хуралдаан өчигдөр /2022.07.07/ хуралджээ. Хуралдаанаар Улаан буудайн гурилын зах зээлийн судалгаа, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийг дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополиор тогтоох, “Монголын ипотекийн корпораци ОССК” компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон судалгааны үр дүнд үндэслэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх санал зөвлөмжийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багт байрлалтай 27 км урттай дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.