ГССҮТ-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварлаа. 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн ХАЯТТ-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төржээ. Улмаар эх, нярай эндэх эрсдэл үүссэн байсныг ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-гийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн байна. Ингээд 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж, эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өглөө.