"BIG SHOW"-ны уран бүтээлчид өнөөдөр Хавдрын эрт үеийн оношилгоо тогтоодог, хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд гардуулж өглөө.
Жүжигчдийн төлөөлөл “Big show бол Ганбаагийнхаа эмчилгээний зардалд зориулсан хандивын аян байсан. Бид UB Palace-д дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийж, түүний дараа Big show-ныхаа зургаан дугаарыг IPTV-д тавьсан. Давтагдсан тоогоор давтагдсан тоогоор 400 мянга гаруй үзсэн байсан. Нийт үзсэн үзэгчиддээ баярлалаа гэж хэлье.
Ганбаа маань элэгний хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зарлыг босгох гэж энэхүү шоуг хийсэн боловч харамсалтай нь найзыгаа аварч үлдэж чадсангүй.
Найз маань БНСУ-руу эмчилгээндээ явсан боловч эмч нар хагалгаанд ороход хэтэрхий оройтсон гэсэн хариу өгсөн. Найз маань эрт үед нь мэдсэн бол эмчилгээ авах боломжтой байсан.
Шоунаас орж ирсэн тодорхой хувийг найзынхаа ар гэрт нь зориулсан. Мөн эрт үед нь элэгний хорт хавдрыг оношилж, эмчлэх боломжтой 269 сая төгрөгийн төхөөрөмжийг ХСҮТ-д гардуулан өгч байна” гэлээ.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү ""BIG SHOW"-ны уран бүтээлчидтэй бидний зүгээс баяртай болов ч нөгөө талаасаа гунигтай нөхцөл байдалтайгаар уулзаж байна. Өнөөдөр хүний амыг аврах боломжтой эрт илрүүлэгч ЭХО аппарат нь өмнө нь улсын хэмжээнд нэг ширхэг байдаг байсан бол ийнхүү хоёр аппараттай болж байна. Ийм хүчин чадалтай сайтай аппараттай болсноор өдөрт хийгдэх 8-10 төрлийн хавдарт мэс ажилбар хийхэд саадгүй боллоо. ХСҮТ-ийн эмч нар ур чадвар сайтай учраас уг аппаратыг ажиллуулахад ямар ч асуудал гарахгүй. " гэж хэллээ.